Салбар нэгж


Хөдөлмөр эрхлэлтийн алба

Хөдөлмөр эрхлэлтийн албаны үзүүлэх үйлчилгээ

Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах

Хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн алба хөдөлмөрийн зах зээлийн судалгаа тогтмол явуулж, иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил, мэргэжлээ сонгох, мэргэжлийн сургалтад хамрагдах нөхцөлийн талаар зөвлөлгөө өгөх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ үзүүлнэ

Ажил зуучлах

Хөдөлмөр эрхлэхийг хүссэн ажилгүй иргэн, ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн алба бүртгэж, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээг үндэслэн ажилд зуучилна
Мэргэжил олгох, давтан сургалтад хамруулах

НЭЭЛТТЭЙ БАЙГАА АЖЛЫН БАЙР

 Байгууллагын нэр  Ажлын байр  Шаардлага
 Замайн Сервисиз ХХК
 механик инженер- 5                Цахилгаанчин-1                                   
ХБИргэн байж болно.-1
 А.Амарсайхан ХНМенежер /механик инженер- 5 -цалин 800.000   Цахилгаанчин-1                   цалин 800.000              Үйлчлэгч ХБИргэн байж болно.-1 цалин 250.000/
 
"Номин холдинг" ХХК-д
 -импорт брэндменежер                             
   - Ахлах нягтлан бодогч                        
   - Тооцооны нягтлан бодогч
   -  авто цахилгаанчин  
   -   Хүнд механизмийн инженер
   -   агуулахын менежер              
   -  судалгаа мэдээллийн менежер
   -  солонгос хэлний орчуулагч
   -  сантехник менежер
   -  геодизын инженер      
 Уянга 99028554 /цалинг уулзаж байж /

 

FGPM ХХК-д  хаяг.БЗДүүрэг нарны зам МТ колонкын хойно.


 

С ангилалын жолооч -20               Экскаватор жолооч -5                           өрмийн туслах ажилчид -10  туслах ажилчид 

Д.Ганболд утас:95549449 /С ангилалын жолооч -20 цалин 500.000-700.000  /

"Ташкет"  рестарон


Угаагч -1                                                бэлтгэгч -1
Тогтохоо утас:99111122 / Угаагч -1       цалин 250.000                бэлтгэгч -1  цалин 250.000    /


"Нархан сөх "ХХК


Орцны үйлчлэгч-3                                   Талбайн цэвэрлэгч -2


Батцэнгэл утас:98110209 / цалинг уулзаж байж /

"Ашид гэгээ" хаяг :3-р хороо үйлдвэрийн 47 тоот
Орцны үйлчлэгч-3                                  Талбайн цэвэрлэгч -2
Батцэнгэл утас:98110209 / цалинг уулзаж байж /

" S.O "үсчин гоо сайхны салон

Үсчин -4                                            Маникурист -1
Отгончимэг  Утас: 99095147 / үсчин 4-н сандал Түрээслүүлнэ/
"Мөнх-ундрах" ХХК-д

Өрөөны үйлчлэгч 
Захирал Ариунцэцэг утас:99099069 / цалин 200.000 ₮ илүү цагийн мөнгө олгоно/
"Ганэрдэнэ" сөх 120 мянгат 21-р байр
Үйлчлэгч -1 /орцны цэвэрлэгээ өдрийн 8 цагаар /
Захирал утас: 99836991 / цалин 200.000 ₮ илүү цагийн мөнгө олгоно/

"Наран март" ХХК-д        хаяг:  зайсан

 Худалдагч -5 хүн

Цэрэннадмид 99084740. 96621927 / цалин 380.000 төгрөг/
Гоёо ХХК-д

Кительчин
Гар сүлжмэлийн машин баригч
Угаах машин баригч-                         Индүүчин -                                                  Тусгай зориулалт машин баригч-   

ХНМенежер : Ундрах утас:88005794

"Нью энержи стор"

    Шатахуун түгээгч -1
Өлзийсайхан утас:98333300 / цалин 300.000 ₮/

"charming beauty" салон

Үйлчлэгч-                                 
Ресепшин
Үсчин -                                                   Маникурист-                                                     Гоо сайханч-      

Менежер Ц.Ундрахтуяа / Цалин орлогоороо/
"Scotch house" restaurant Угаагч -1                                          Бармен-1                                
Цэвэрлэгч-1
ХНМенежер Баярмаа Утас:91914956 / Цалин 250.000 ₮ эхэлнэ./
Наран хотхон /хаяг: энх тайвны гүүр уруудаад 120 талд жигүүр грандийн байр/ Харуул-1                                                 Үйлчлэгч-1
Даваасүрэн Утас:99918130.98136130 / Цалин -эхний ээлжинд 195.000 ₮/
МЧБС ХХК-Д / Хаяг цагаан хаалганы хойно хуучин сүүний үйлдвэрийн байр /
сантехникч-1                                    цахилгаанчин                                            Манаач            

Шатар утас:99905230  99905230 / Цалин 250.000 ₮ -с эхлэнэ /

БУЯН ХХК-д

сангийн силэсир                                     
будгийн инженер,
Механик машин баригч
ээрэх машин баригч
савлах машин баригч
Будах машин баригч 
Цахилгаанчин                                                Нябо                                                              Нярав                                                        худалдагч                                                   Үйлчлэгч 
Тогооч  
Т/Т засварчин  
сантехникч   
Гагнуурчин       
Барилгын туслахууд
Гантөмөр утас:96006748 / Цалин өндөр /



ХЭА нь эрх бүхий мэргэжлийн сургалтын байгууллага болон ажил олгогчтой хамтран мэргэжлийн сургалтад хамрагдах хүсэлтэй дараах иргэнийг мэргэжил олгох, давтан сургалтад хамруулна

- мэргэжилгүй, эсхүл мэргэжлийн ур чадвар доогуур хүн амын эмзэг бүлэгт хамрагдах ажилгүй иргэн;
- эзэмшсэн мэргэжилд нь тохирох ажил олдохгүйгээс мэргэжлээ өөрчлөх шаардлагатай байгаа ажилгүйдэлд өртөж болзошгүй болон ажилгүй иргэн;
- үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас мэргэжлээ өөрчлөхийг хүссэн ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн;
- мэргэжлийн онцлогоос шалтгаалан өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос өмнө ажилгүйдэлд өртөж болзошгүй болон ажилгүй болсон иргэн;
- тухайн онд ерөнхий боловсролын сургуулийн 8,10 дугаар анги төгссөн, эсхүл хугацаат цэргийн албанаас халагдсан ажил, сургуульгүй иргэн.
- Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ХБИргэн

Хувиараа болон өрхийн эсхүл нөхөрлөл хоршооны хэлбэрээр
аж ахуй эрхлэх иргэнийг дэмжих

Хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэх иргэнийг дэмжих арга хэмжээ нь жижиг үйлдвэр, үйлчилгээ, өрхийн аж ахуй эрхлэх буюу жижиг зээлийн төсөл хэрэгжүүлэх хүсэл сонирхолтой иргэнд хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ

Нийтийг хамарсан ажил

Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээ нь хөдөлмөр зарцуулалт ихтэй, мэргэжил болон мэргэжлийн урьдчилсан бэлтгэл шаардахгүй ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг олноор нь зохион байгуулж оролцуулахад чиглэнэ

Ажил олгогчийг дэмжих

Орон нутгийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй дор дурдсан иргэнийг 6 сараас доошгүй хугацаагаар ажиллуулж байгаа ажил олгогчид тус албатай байгуулсан гэрээний дагуу нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тухайн ажилтанд эхний 6 сарын хугацаанд олгосон цалин, хөлсний 60 хувийг Хºäºëìºð ýðõëýëòèéã äýìæèõ ñàíãаас нөхөн олгоно.
-16 õ¿ðòëýõ íàñíû 4 áà ò¿¿íýýñ äýýø õ¿¿õýäòýé ºðõ òîëãîéëñîí ýõ/ýöýã/.
-Õºäºëìºðèéí ÷àäâàðàà 50-èàñ äýýø õóâèàð àëäñàí ÕÁÈðãýí.
-45-ààñ äýýø íàñíû àæèëã¿é áîëîí àæèëã¿éäýëä ºðòºæ áîëçîøã¿é èðãýí.
-Åðºíõèé áîëîâñðîëûí ñóðãóóëü, МСҮТ-ийг тухайн онд төгссөн хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин хүүхэд.
-Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлснээс хойш 1 жилээс дээш хугацаагаар ажил идэвхтэй хайж байгаа болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадварыг нь хөдөлмөр эрхлэлтийн албанаас сорилын аргаар тодорхойлсон иргэнийг хэлнэ

Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх

Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжтэй холбогдсон
асуулт хариулт


1. Ажилгүйдлийн тэтгэмж гэж юу вэ?

        Даатгуулагч ажилгүй болох үед ажилгүйдлийн даатгалын сангаас олгох мөнгөн тусламж юм.
2. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй хүн бүр авах уу?
        Ажилгүй хүн бүр авахгүй. Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос
        өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн
        тэтгэмж авах эрх анх үүснэ.
3. Ажилгүйдлийн тэтгэмжийг хаанаас авах вэ?
        Ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс авна.
4. Ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд даатгуулагч ямар бэлтгэл хийх шаардлагатай вэ?
        Ажилгүй болсон даатгуулагч ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор ямар нэгэн тэтгэмж
        хүлээлгүйгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдох баримт, бичгийн хамт бүртгүүлнэ
5. Нийгмийн даатгалын дэвтрээ хэрхэн баталгаажуулах бэ?
        Ажиллаж байсан байгууллагын нягтлан бодогчоороо дамжуулж нийгмийн даатгалын дэвтрээ баталгаажуулна.
        Ниймийн даатгалын байцаагч байгууллагын тайлан, мэдээг үндэслэн даатгуулагчийн нийгмийн даатгалын
        дэвтрийг баталгаажуулж өгнө.
6. Ажилгүйдлийн тэтгэмжийг 1995 оноос өмнө ажилласан хугацаагаар тооцох уу?
        Ажилгүйдлийн тэтгэмж нь 1995 оноос хойш бий болсон даатгалын шинэ төрөл учраас даатгуулагчийн
        1995 оноос хойш ажилгүйдлийн даатгалын санд шимтгэл төлсөн хугацаагаар тооцож олгоно.
7. Ажилгүйдлийн тэтгэмжийг хэрхэн яаж тооцож олгох вэ?
        Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг жишээн дээр тайлбарлая. Даатгуулагч “C” 2005 оны 1 дүгээр сард орон тооны 
        цомхотголоор ажлаасаа халагдсан. Түүний сүүлийн гурван сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 182000 төгрөг.
        Даатгуулагч “С” 1995 оноос хойш 10 жил ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн тул түүний тэтгэмжийг сарын
        дундаж цалин, хөлсний 50 хувиар тооцож, 326226 төгрөг (182000*50%:21.2*76 өдөр)-ийн тэтгэмж олгоно.
8. Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар хугацаанд олгох вэ? ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ гэж тогтоодог уу?
        Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй болсноос хойш ажлын 76 өдөр дуусталх хугацаанд олгоно.
        Ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас
        багагүй байна.

9. Ажилгүйдлийн 76 өдрийн тэтгэмжийг нэг удаа, бүрэн олгох уу?
        Ажилгүйдлийн тэтгэмжийг тэтгэмж авч байх хугацаандаа ажил идэвхитэй эрэлхийлж буй, ажил хөдөлмөр эрхлэхэд
        бэлэн байгаа, хөдөлмөрийн насны хүнд сард 2 удаа тооцож олгоно.

10. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрөөс цөөн өдрөөр тооцож олгох тохиолдол бий юу?

        Даатгуулагчид дараах үндэслэлээр ажлаас халагдсан тохиолдолд 40 ажлын өдрийн тэтгэмж олгоно.Үүнд
        өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан бол;
        Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас халагдсан бол;
11.Ажил идэвхитэй эрэлхийлж буй, ажил хөдөлмөр эрхлэхэд бэлэн байгаа хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
        Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, хөдөлмөрийн насны, ажил хөдөлмөр эрхлэхийн тулд
        өөрөө хүчин чармайлт гаргаж байгаа, мэргэжил, боловсрол, ур чадварыг нь харгалзан хөдөлмөр эрхлэлтийн
        албанаас санал болгосон ажилд тогтоосон хугацаанд орж ажиллахад бэлэн байгаа, иргэнийг “ажил идвэхитэй
        эрэлхийлж, хөдөлмөр эрхлэхэд бэлэн байгаа ажилгүй хүн” гэж ойлгоно.
12. Ажилгүйдлийн тэтгэмжийг хаанаас хэрхэн яаж авах вэ?
        Банкны тооцооны салбаруудаар дамжуулж авна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс танд олгосон
        мэдэгдэлд ямар банкны аль салбараас тэтгэмж авах тухай заасан байна. Тухайлбал ХУД-ийн 1-р хороо
        120 мянгатын 21-р байранд байрлах Хадгаламж банкны 6-р тооцооны төвөөс авна.
13. Тодорхой шалтгааны улмаас ажлаас халагдсанаас хойш 14 хоногийн дотор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлж чадаагүй бол тэтгэмж олгох уу
       Даатгуулагч ажлаас халагдсаны дараа хүндэтгэх шалтгаангүйгээр 14 хоногийн дотор Хөдөлмөр, халамжийн
       үйлчилгээний хэлтэст бүртгүүлээгүй тохиолдолд олговол зохих тэтгэмжээс 14 хоногоос дээш хожимдсон хугацааны
       ажлын өдрүүдэд ногдох тэтгэмжийг хасч олгоно. Тухайлбал даатгуулагч ажлаас халагдсан тушаал гарснаас хойш 24
       хоногийн дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлбэл түүнд ажлын 76 хоногийн бус ажлын
       ажлын 66 хоногийн тэтгэмж олгоно гэсэн үг юм.
14. Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар үед зогсоох вэ?
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс санал болгосон ажлын байранд ажиллахаас 2 удаа татгалзсан
          тохиолдолд;
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст, нийгмийн даатгалын байгууллага, ажил олгогчоос зохион байгуулсан цалин, хөлстэй ажилд хүндэтгэх шалтгаангүйгээр ороогүй тохиолдолд;
  • Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтын зардлыг нь хариуцаж зохион байгуулсан мэргэжлийн сургалтанд ороогүй тохиолдолд;
  • Хорих ял эдлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиололд тус тус ажилгүйдлийн тэтгэмж зогсооно.
15. Ажилгүйдлийн тэтгэмжийг нэг удаа авсан даатгуулагч дахин авч болох уу?
      Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг дахин 6 сар төлсөн
      нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ.
16. Өндөр настаны тэтгэвэр тогтоолгоод ажиллаж байсан иргэн ажилгүй болбол ажилгүйдлийн тэтгэмж олгох уу?
      Ажилгүйдлийн тэтгэмжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, хөдөлмөрийн насны, ажил  
      идэвхитэй эрэлхийлж, ажил хөдөлмөр эрхлэхэд бэлэн байгаа хүнд олгоно. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгосны
      дараа ажиллаж байгаа ажилгүй болсон хүнд ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй
17. Ямар баримт, бичиг бүрдүүлэх вэ?
      Дараах бичиг, баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  •  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн маягтын дагуу гаргасан өргөдөл;
  •  Нийгмийн даатгалын дэвтэр(одоо ашиглагдаж байгаа болон дууссан нийгмийн даатгалын дэвтэр) хуулбарын хамт (сар бүрийн хөдөлмөрийн хөлс шимтгэл төлөлт, ажилд авсан болон халагдсан тушаалыг бичүүлж, тамга тэмдэг дарж баталгаажуулж, шилжилт хөдөлгөөн хийгдсэн)
  •  Иргэний үнэмлэх хуулбарын хамт
  •  Ажлаас халсан тухай тушаалын эх хувь зэргийг бүрдүүлнэ.
Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг шимтгэл төлсөн сүүлийн гурван сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дараах хувь хэмжээгээр тооцож олгоно.Үүнд
Д/д Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/ Тэтгэмж бодох хэмжээ /хувиар/
1 5 хүртгэл жил 45
2 5-10 хүртгэл жил 50
3 10-15 хүртгэл жил 60
4 16 ба түүнээс дээш 70